Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуулиудыг тус тус үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан 10 иргэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дугаар тоот саналын дагуу “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, өнөөдөр /2022.12.23/ газрын гэрчилгээг дээрх иргэдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Эргэн сануулахад,
Хан-Уул дүүргийн 4,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимд олон жил амьдарсан уугуул иргэдийн газрын маргаантай асуудлаар тус хорооны нэр бүхий иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хандаж, олон жил эцэслэгдэж чадаагүй энэхүү газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтэс болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, нийт 172 иргэний мэдээлэл лавлагааг шүүж, үүнээс 74 иргэний бүртгэл, мэдээлэл үнэн бодитой болохыг холбогдох бичиг баримтаар нотлон эдгээр иргэдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.
Тэгвэл өнөөдөр /2022.12.23/ дээрх нэр бүхий 74 иргэний 10 нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс газар ашиглах гэрчилгээгээ гардан авлаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, дээрх нэр бүхий үлдсэн 64 иргэний газрын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн газар ашиглах эрх олгогдсон иргэдэд Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандарт зэргийг хатуу мөрдүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадоржид үүрэг болголоо.
Олон жил эцэслэгдээгүй өнөөг хүртэл үргэлжилсэн газрын маргааны асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэн эцэслэж байгаад иргэдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 5 )
Зайсан гүүрнээс баруун тийш 200м туул голын урд эрэг дагуу туулын бургасанд гэр хороолол нэмэгдсээр л байгаа шүү....
Уугуул нь 76 биш үү???
Шаал худлаа. Зайсангийнуугуул иргэн гэж байхгүй. 1983 оноос Зайсанд 1ч айл үлдээгээгүй бүх газрыг нь чөлөөлсөн байдаг юм.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n