"Эрдэнэс Монгол"-ыг менежментийн компани болгож, 88 ажлын байр зарлалаа

2022 оны 12 сарын 30

"Эрдэнэс Монгол" ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.30/ мэдээлэл хийлээ.


Тэрээр ""Эрдэнэ Монгол" ХХК бол Монгол Улсын баялгийн санг бий болгох, Монгол Улсын хөгжлийн санг бий болгох, түүгээр дамжуулж нийгмийн салбарыг хөгжүүлэх чиглэлд үндсэн үйл ажиллагаагаа явуулах зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд тус компани олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнд амжилттай хэрэгжсэн төсөл байна, амжилт олж чадаагүй, судалгаа шинжилгээний ажил нь үр дүнгээ өгөөгүй төслүүд мөн байсан.

Тэгвэл цаашдаа "Эрдэнэ Монгол" ХХК цэвэр менежментийн компани болж, олон улсын зах зээлд Монголыг төлөөлж өрсөлдөх чадвар бүхий томоохон компани болох зорилготой явж байна.

Дотооддоо дотоодын төрийн өмчийн буюу өөрийн харьяанд болон охин компаниар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын засаглал, менежментийг сайжруулж, бодлогыг тодорхой болгож, ашигтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, бүр цаашлаад олон нийтийн хараа хяналтад тодорхой хувийг шилжүүлэх энэ процессыг удирдан зохион байгуулах үүрэгтэй компани юм.

Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн өмчийн компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах үндсэн бодлогын хүрээнд нэгдүгээрт "Эрдэнэс Монгол" компанийг нэгдүгээрт бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон өөрчлөх, хоёрдугаарт өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд тодорхой мэргэжил, ажлын байр дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулах үүрэг, даалгавар өгөгдсөн. Энэ дагуу "Эрдэнэ Монгол" ХХК-ийн зүгээс бүтцээ өөрчлөөд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа юм.

Эдгээр нь дараах 7 газар, 7 хэлтсээр дамжиж бий болох ажлын байрууд байна.

1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар

2-рт: Үйлдвэр, технологийн газар

3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар

5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар

6-рт: Хууль, эрх зүйн газар

7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.

Үүн дотроо:

-Бизнес хөгжлийн хэлтэс,

-Хамтын ажиллагааны хэлтэс,

-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс

-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс

-Захиргаа, аж ахуйн хэлтэс

-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс

-Мэдээлэл, технологийн хэлтэс 

Эдгээр нэгжүүдэд нийт дүнгээр 88 ажилтан ажиллахаар болж байгаа. Ажлын байрыг зарлаж байгаа учир шалтгаан нь бас учиртай.

 

"Эрдэнэс Монгол" ХХК бол Монголын толгой компани. Монгол Улсын нүүр царай болж, олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах, дотооддоо үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангагдана. Тиймээс энэ байгууллагат ажиллах ажилтан, албан хаагчид мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай байх шаардлага тавьж байгаа. Үүний үндсэн дээр тус компанид ажиллах албан тушаалтны цалингийн зэрэглэл төрийн өмчийн байгууллагууд дундаа Монгол Улсад хамгийн өндөрт тооцогдох цалинтай. Мөн хувийн хэвшлийн уул уурхай чиглэлийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанитай харьцуулахад харьцангуй бага. Гэхдээ Монголын төрийг төлөөлж олон улсад болон дотооддоо үйл ажиллагаа явуулах энэ толгой компанид ажиллах ажилчдын цалин хангамж сайн байх ёстой гэж зарлаж байгаа.

Дөрвөн интервалаар цалин олгогдоно.

1. Ахлах менежер - (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай

2. Менежер - хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг

3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг

4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэв.

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.

Ажлын байранд горилогчдыг 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана. Даараа нь тестийн шалгалт авна.

МҮХАҮТ, МУИС, СЭЗИС, Төрийн албаны зөвлөл гэсэн бүтэцтэйгээр шалгалтын тестийг боловсруулж байна. Шалгалтын агуулгын хувьд хууль эрх зүйн, хөгжлийн бодлого төлөвлөлт, мэргэшсэн байдал, ур чадвар, хандлагын тест авна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantsetseg(66.181.161.27) 2023 оны 01 сарын 02

Or zeel ihtei ard irged ajil hiih sonirhol bailgui l yahaw.hun buhen chadah her hemjeegeerei ajillahiig ajild orihiig husej bgaa.Daanch ariin haalga hahuuli awilgal ogch chadahgui uilchlegchiin ajlaas ooriig hiij chadahgui nad shig ui olon humuus zugeer haraad l goridood l ongorohoos argagui baidag.uilchlegchiin ajil ch hamaagui hiij or zeelee tolohiig husej bgaa bolohoor ajil hiih sonirhol baigaa shuu

0  |  0
Zochin (192.82.72.27) 2023 оны 01 сарын 01

Hudlaa hudlaa

0  |  0
Zochin(202.126.90.141) 2023 оны 01 сарын 01

Mun ih yaruu hurdan bogino hugatsaa bhiig bodohod humuus ni ariin haalga awilga ugchihsun hereg uu

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 30

Mingugvi shurdarga ard tvmen talhaa avj idej chadahgvi baihad.Hulgaichuud medseer baij ulnii hvmvvs bologchihood hudal luivar hiihee bolio.Boliohgvi bol ard tvmen turuu avchihaad bvh niiteree shudargaar taraadag togtoltsootoi bolno za.Hulgaichidad vr ydamaar ni nutag tsaaj amidaruulnaa.Mongoliig hudaldaj urvach hulgailch tonoch chadasan 2 NAM bol yah aragvi AN ba MAN namiin mapuud.Elbegdorj.SVG,Batbaasiig Udamaar chini hamaaral bvhii hulgaichid yanhanuud vr tsulbagsanuudtai chini hyadnaa za.Uchir ni eh oronoo tsulumsun lalaruud.HOG SHAARNUUDAD HAHUUL UGSUN MAPUUD GERCHEE USTAGDAG.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 30

Mingugvi shurdarga ard tvmen talhaa avj idej chadahgvi baihad.Hulgaichuud medseer baij ulnii hvmvvs bologchihood hudal luivar hiihee bolio.Boliohgvi bol ard tvmen turuu avchihaad bvh niiteree shudargaar taraadag togtoltsootoi bolno za.Hulgaichidad vr ydamaar ni nutag tsaaj amidaruulnaa.Mongoliig hudaldaj urvach hulgailch tonoch chadasan 2 NAM bol yah aragvi AN ba MAN namiin mapuud.Elbegdorj.SVG,Batbaasiig Udamaar chini hamaaral bvhii hulgaichid yanhanuud vr tsulbagsanuudtai chini hyadnaa za.Uchir ni eh oronoo tsulumsun lalaruud.HOG SHAARNUUDAD HAHUUL UGSUN MAPUUD GERCHEE USTAGDAG.

0  |  0
Top