Д.Амарбаясгалан: Иргэдийн саналд хариу өгснөөр биш үр дүнг харгалздаг болно

2022 оны 12 сарын 30

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой бий болгох чиглэл дээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон.

Энэ газрын үндсэн чиг үүрэг нь Засгийн газар дотооддоо албан байгууллага, албан тушаалтан, албан хаагчдын ёс зүйд анхаарлаа тавьж, иргэн, төр хоёрын ойлголцлыг өндөр түвшинд бий болгох зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан тандан судалгааг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эдгээр асуудал нь иргэн, төрийн хооронд үүсдэг, магадгүй төрийн албанд байдаг хүнд суртал, авлигал, олон нийтийг бухимдуулж байгаа үйл явдлууд нь ямар учир шалтгаанаас болж үүсдэг вэ гэдгийг судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхойлж, түүнийг хуулийн орчинд засах ёстой юу, байгууллагыг нь өөрчлөн байгуулах замаар засаж залруулах ёстой юу, цаашлаад албан тушаалтан болон албан хаагчдад хариуцлага тооцох замаар засаж залруулж явах ёстой юу гэдгийг шийдвэрлэхээр зорьж ажиллаж байгаа.

Энэ ажлын үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газрын зүгээс эргэлзэхгүй байгаа. Жилдээ Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж, иргэдээс давхардсан тоогоор 1.1 орчим гомдол, санал хүсэлт ирдэг. Үүнийг өнөөдрийн байдлаар бид шийдвэрлэхдээ ирүүлсэн санал, хүсэлтэд хариулт өгсөн, өгөөгүй гэдгээр үнэлж дүгнэдэг байдлаар явж ирсэн бол 2023 оноос эхлэн ирүүлсэн гомдол, саналыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг болно. Нэг ёсондоо ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариунд чанарын үзүүлэлтийг нь харгалзан үздэг болно.

Үүнтэй уялдуулж төрийн аливаа шатанд ажиллаж байгаа байгууллагуудын үр дүнгийн үнэлгээг тогтмол авч, үр дүнд нь үнэлэлт дүгнэлтийг өгч ажилладаг болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.26) 2023 оны 01 сарын 02

Амарбаёгаланг эхлээд гараад ирэхэд ер нь гайгүй улс төрч гэж бодсон. Гэтэл одоо Хүрэлсүх, Оюун эрдэнэ хоёртоо толгойгоо мэдүүлээд болохоо байлаа. Дүү минь ухаантай бай. Чамд ирээдүй бий. Аливааг үнэн мөнөөр нь хий. Наад балайнуудаа бүү дага.

0  |  0
(64.119.24.230) 2022 оны 12 сарын 31

hujaa

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 30

Huue Amraa chamaas jiriin irgen guij baina.Chi vg duugvi.Ajilaa ard tvmend ugchih chamd veiin ved uursudiin chi ni vr sadad byyan bolno.ERGVV TENEGIIN.Uhaan vdees hoish ordog gesen.Hvnii bichej helj baigaag oilgohgvil dee.Ta hognuudiin mungu vzeegvii pizdaa nariig bid 32 jil tejelee.Vneheer uur hurj bna.Shunaltai yanhan ehnervvdeesee bolj.Altan zagasanii emgen shig bolj.Adgiin pizdaa nar mini aluulahaasaa umnu buruugaa hvleegeed ogtsor.Eh etsen Chinges urvagch shunaltanguudadiin amand ni alt tsurtag gesen yaltai.Eh etseniihee zarilagiig bilvvlnee.zaaval.MONGOLCHUUSD BID..

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 30

Huue Amraa chamaas jiriin irgen guij baina.Chi vg duugvi.Ajilaa ard tvmend ugchih chamd veiin ved uursudiin chi ni vr sadad byyan bolno.ERGVV TENEGIIN.Uhaan vdees hoish ordog gesen.Hvnii bichej helj baigaag oilgohgvil dee.Ta hognuudiin mungu vzeegvii pizdaa nariig bid 32 jil tejelee.Vneheer uur hurj bna.Shunaltai yanhan ehnervvdeesee bolj.Altan zagasanii emgen shig bolj.Adgiin pizdaa nar mini aluulahaasaa umnu buruugaa hvleegeed ogtsor.Eh etsen Chinges urvagch shunaltanguudadiin amand ni alt tsurtag gesen yaltai.Eh etseniihee zarilagiig bilvvlnee.zaaval.MONGOLCHUUSD BID..

0  |  0
Zochin(86.111.137.109) 2022 оны 12 сарын 30

Sots ued Ardiin hyanan shalgah baigullaga gej mundag baigulaga ajillaj haana es surtahuun bolon tuunees ch tom tom zurchluuded hyanalt hiij dor ni zasaj zalaruuldag bailaa...Buh yamdad dotooddoo mergejiliin hyanalt ni ochij bui unuu ued negdsen udirdalga hyanaltiig deerees ni tabij bh estoi busuu ?!

0  |  0
Top