Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.10/ боллоо. Хуралдаанаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Нансалын Тавинбэхийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэхэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Сонирхуулахад, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг албан тушаалаас чөлөөллөө.
Сэтгэгдэл ( 5 )
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг 2 жил гацаагаад явлаа даа. Төсөл дээр өөрийн хүнээ тавиад самарч өглөө дөө.
Turiin albanii xuuliar turiin nariin bichgiin dargad tentsehgui bh oo....erthen zamaa bod....xorgodoj xereggui
Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх боломж байсан шүү. Ажил хийдэггүй хүн төрд ажиллах шаардлага алга
Муужруулдаг түлшийг сайн гэсээр бгаад халагдлаашдээ яагаад сайн гээд гүрийгээд байсаныг нь хэлүүл
Ene hogiig zailuulah ni zov