Цагтаа дэлхийн хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй гэгдэж байсан Италийн жүжигчин Жина Лоллобрижида энэ ертөнцийг орхин одлоо.
Түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй хэмээн нэрлэдэг байлаа.
Жина 1927 онд төрсөн. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Ром хотод ирж, гудамжны зураачаар амьдралаа залгуулж байв.
Тэрээр агуу барималч, эсвэл алдартай дуурийн дуучин болохыг мөрөөдөж байв. Тиймээс кинонд тоглох саналаас татгалздаг байжээ.
Ээж нь түүнийг жүжигчин бол хэмээн ятгаж чадсан. Эхлээд мэдээж туслах дүрүүд.
Харин Жина “Италийн мисс” тэмцээний гуравдугаар байрны шагналт болсны дараа гол дүрүүд иржээ.
1952 оны “Фанфан-Тюльпан” кино хит болсны дараа түүнийг Холливудаас урьсан юм.
1950-иад оны дундуур түүнийг албан ёсоор дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж нэрлэдэг болсон.
1960-аад оноос Жина гэрэл зураг сонирхож, кино урлагаас холдсон.
Сүүлийн жилүүдэд тэр Ромын ойролцоох эдлэндээ амьдарч, 600 гаруй төрлийн шувуу үржүүлдэг болсон байлаа.
Жина амьсгал хураах мөчдөө 95 настай байв.
Сэтгэгдэл ( 0 )