Хүүхдийн мөнгөний бүртгэлийн алдаатай мэдээллийн талаар Засгийн газраас мэдээлэл өгч байна. /2023.01.17/
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ, АТҮТ, ҮСХ, УБЕГ, ТЕГ гэх зургаан байгууллагууд нь хоорондоо мэдээллээ солилцдоггүй, уялдаагүй ажиллаж байгаагаас тус асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа, дутагдлаас үүдэж, олон нитийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна.
Монгол Улсад анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Тиймээс бид гарсан алдааг засварлаж, цаашид цахимжих ажлаа улам бүр шинэчлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Системд таныг хүүхдийн мөнгөө авна гэсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө ямар нэгэн асуудалгүйгээр олгогдоно.
Харин зөрчилтэй буюу байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж, өндөр орлоготой болж харагдаад байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа гэх ойлголт төрж буй иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд Засгийн газраас зохион байгуулна.
Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажилласны үндсэн дээр мэдээллийнхээ санг шинэчлэх, анхан, дунд шатны бүртгэлийн байгууллагуудын эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэснээр хүүхдийн мөнгө авах ёстой айл өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулах болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Би байрны зээлтэй тэгээд хасагдах ёстой юм уу малаа
Харинч нэмж өгөх ёстой шүү.ОУ гэж их ярьдаг.ОУд илүү бгч бхад хэдхээн хүүхдээ ингэж ялгах гэж.ажлаа хийэ чадахгүй бол огцроорой...
Олон тэр бумаар хулгайлсан хулгайчдаа шийтгэхгүй байж хүүхдийн мөнгөөр оролдож мөнгө олно гэж бодохоосоо ичээч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх гаргасан шийдвэрээ эргэж нэг харна гэж найдаж байна.Бид бүгд л амьдрах гэж зүтгэж байна. та нар шиг бэлэн мөнгө хулгайлж тэрбумтан болоогүй шүү ичиж үхээсээ....