Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулж, хийдлийг арилгана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр /2023.01.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг арилгана. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.

Түүнчлэн "Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я(66.181.181.144) 2023 оны 01 сарын 17

Ямар нь авахгүй юмбээ.о.сууцтай тэр ипотекийн зээл бол о.сууцтай ам бүл цөөн энэ тэр гээд хасах уу.тэтгэврийн нас нь хүрээгүй ажилгүй хүмүүстэй хамт амьдардаг бол боломжийн гээд хасахуу.наад хогийн мэдээлэл чинь хэнд хэрэгтэй юмбээ.гаалиар хүртэл мэдээлэл зөрөөтэй хулгайн нүүрсээ гаргачихсан бгааздээ.ядарсан иргэд жаахан хүүхдүүдэд үйлчилдэг мэдээлэл хууль бгаа юмуу

1  |  0
зочин(66.181.182.80) 2023 оны 01 сарын 17

эргүү новшууд эртхэн бүртгэхгүй юу хийж басйан юм вээ

0  |  0
Зочин(45.117.35.6) 2023 оны 01 сарын 17

Хүүхдүүдийг ялгавалан гадуурхах эрх та нарт байхгүй. Хулгайчуудаасаа алдсан мөнгө олж авч төсөвөө бүрдүүл. Битгий Хүүхдүүдийн эрхэнд халдаад бай.

2  |  0
5(202.21.109.34) 2023 оны 01 сарын 17

zailaa

1  |  0
Top