УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.17/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Булган Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт Эгийн голын УЦС төсөл хэрэгжүүлэхээр Эрчим хүчний яам 11,9 сая ам.долларын зээл авахаас 10,6 сая ам.долларын зээлийг анх 5,1 хувийн хүүтэй авсан бол 2017 онд дахин санхүүжүүлснээр 9,75 хувийн хүүтэй болсон. Зээлийн төлөлт 2021 оны гуравдугаар сарын 31-нд дуусах тул эргэлзээтэй буюу чанаргүй зээлийн ангилалд багтсан.
Одоогоор Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөтэй холбоотой ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулганы шийдвэр уг төслийг зогсоох нөхцөл болсон. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2019 оны долдугаар сарын 31-ний өдрийн хурлаар төслийн хэрэгжилт, зээл төлөх эх үүсвэр тодорхой бус гэж үзэн зээл олголтыг түр зогсоосон.
Төслийг цааш нь үргэлжлүүлэхэд шаардлагатай Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөлтэй холбоотой судалгааны ажлыг Франц улсын БРЛ инженер” компани Монгол Улсын Престик инженеринг” ХХК, “Санни трейд” ХХК-иудын түншлэл хийсэн. Тайланг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд түншлэлээс хүлээн авч, ДӨХ-нд хүргүүлэхээр ЭХЯ-нд 2023 оны нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэн өгсөн.
Зээлийн зарцуулалтыг шинжлэн судлахад,
Үүнээс үзэхэд 314,3 сая төгрөгийг Байгаль хамгаалах “Тул” санд 2014,5,9 бэлэг дурсгалын зориулалтаар шилжүүлсэн.
Мөн 1 тэрбум 256,2 сая төгрөгийг гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн хуулийн нөхөрлөл болох “Хоган Ловелос Монголиа” хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас долоо хоногийн дараа “Хоган Ловелос Монголиа” компани хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нь хууль бус гэж үзэхээр байна гэж шинжээч танилцуулав.
Сануулахад, Эгийн голын УЦС төслийг Д.Одхүү удирдаж байсан байна. Түүнийг хэлэлцүүлэгт урьсан ч гадаад улсад явж байгаа тул ирэх боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Д.Одхүү нь 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, 2013 онд УИХ-ын гишүүн асан З.Энхболдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан аж.
Сэтгэгдэл ( 5 )
ene gahaig chirch ir
ugiin xulgaich yaj yavaad end orson ny sonin mon ch ikh idsen xulgailsan daa
Пиздааа БИДНИЙ МӨНГӨ ингэж л энэ луйварчдын баас шээс, зугаа цэнгэл, хоус болж зарцуулагдаад байгаа юм. Хаа байна тэр ЭГИЙН ГОЛЫН УЦС одо??? Хаа хбайна???? МӨНГӨӨ Олж авьяааа/??? Одохүү луйварчинг хариуцлагад татаж ард түмнний мөнгийг гагуул!!!
alah heregtei
Новшийг буудаж ал