Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байхаар болжээ. Энэ дагуу яг одоо мэдээлэл өгч байна.
Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан.
Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 4 )
Яагаад 91 гээд ялгаад үлдсэннт яасан гэж..тэр хүүхдүүд юунд буруутай вээ. Огцроорой
энэ бол монгол хүүхэд болж төрснийхөө хувьд авч байгаа хүндэтгэлийн хуримтлалын мөнгө юм тиймээс бүх хүүхдэд өг. нүүрсний хажжд хэмнээд байгаа нь өчүүхэн зүйл
ed nariin songuuliin heregsel umuu haishaa um
ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГООС ХАМААРЧ ӨРХИЙГ ДЭМЖИХ ГЭСЭН МӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛ УЛСАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОГДОХ МӨНГӨ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ХЭВЭЭРЭЭ БОЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГО ХЭРЭВ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХОО ЗОГСОО ЯГ НАРИЙНДАА ТА НАР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно./ ГЭСЭН ЗААЛТЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООРОЙ...