Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан. Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Түүнчлэн 1.039.000 хүүхдээс өнөөдрийн байдлаар Өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан дансанд нь оруулахаар ажиллаж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Энэ нь нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувь нь хамрагдаж байна.
Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг ирүүлжээ. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт 37.478 иргэн утсаар холбогдож мэдээлэл нягталсан бол 22.389 иргэн сум болон хороондоо биеэр ирж мэдээллийг нягталжээ. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Зайл даа төрөөс харахаас нүд хорссод бн
Зайлаад огцроод өгөөч..хэдэн хүүхэд яаж хасах вээ гээд худлаа ярьж б.ауу..босношүүүүү
энэ хүн нэг л сонин юм..сэтгэгдэлээ илчилэхэд; ЗГ-н шийдвэрийг зориуд буруу танилцуулах буруу шийдвэр гаргах ажиллагаа явуулаад ард түмэн ЗГ-г шүүмжилээд ирэхээр бурханы дүрээр олны өмнө гарч ирээд уучлалт хүсээд л.... Энэ нь ЗГ ажилаа хийж /Оюунэрдэнэ/ чадахгүй байна би л хийж байна гэсэн месеж илгээгээд байна. ер нь муу оюунэрдэнийг унагаж өөрөө ЕС болох алхам хийгээд бгаа юм бишүү!? нэг л биш. Оюунэрдэнэ минь болгоомжтой байгаарай!!!!!!
хэдэн хүүхэд ялгаж гадуурхаж оувс-йн үгийг дагасан болж жүжиглэж том алдаа хийж байнадаа та нар. энэ хэдхэн төгрөг хэнмнэснээр юу хожих юм бол? үүнээс хэдэн зуу мянга дахин тэрбум, их наядыг танай МАН-ын хулгайчид идэж цөлмөөд дуусгасан. Үнийгээ хөөцөлд
ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГООС ХАМААРЧ ӨРХИЙГ ДЭМЖИХ ГЭСЭН МӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛ УЛСАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОГДОХ МӨНГӨ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ХЭВЭЭРЭЭ БОЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГО ХЭРЭВ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХОО ЗОГСОО ЯГ НАРИЙНДАА ТА НАР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно./ ГЭСЭН ЗААЛТЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООРОЙ...