Б.Жавхлан: Иргэдийг ирүүлэхгүйгээр мэдээллийг засахаар ажиллаж байна

2023 оны 01 сарын 19

Хүүхдийн мөнгөний асуудлаар яг одоо /2023.01.19/ Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Одоогийн байдлаар 1.095.362 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 3-4 цагийн процесс байгаа юм. Энэ нь хүүхдийн мөнгө авах нийт хүүхдийн 87 хувьд нь ямар ч саадгүй орно. Үлдэж байгаа 43.820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй байдал дээр ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Статистикийн газраас нэлээд зохион байгуулалт хийж, аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр, биеэр очих шаардлагагүйгээр мэдээллүүдийг засаж, зөрүүг арилгах тал дээр хичээн ажиллаж байгаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т бүртгэлийн лавлах сайт ажиллуулж байгаа. Ингэснээр иргэдийг хүндрүүлэхгүйгээр буюу онлайн хэлбэрээр мэдээллийг засах боломж өгч байгаа юмг" гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хүүхдийн мөнгөний халамжтай холбоотой хамтарсан баг хороо дүүрэг, баг сум, аймагт ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар 52 мянга гаруй иргэн хүүхдийн халамжтай холбоотой мэдээллээ засуулах цахим хүсэлт ирүүлсэн бол 19 мянга гаруй иргэн өөрийн биеэр хороо, дүүрэгтээ очиж хүсэлт гаргажээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр 11488 иргэний мэдээллийг засч залруулсан байна. Залруулсан мэдээллийн дагуу зарим иргэдийн данс руу хүүхдийн мөнгөн халамжийг шилжүүлсэн" гэлээ.
 


УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан "Бид өмнө нь E-mongolia системээр цахимаар, хамгийн ойролцоо нэгж дээрээсээ улсын бүртгэлийн ажилтнаас мэдээллээ шалгадаг байсан. Нөхцөл байдалтай холбогдуулаад Улсын бүртгэлийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр burtgel.gov.mn сайт руу орж, иргэний байнга оршин суугаа хаягийн мэдээлэл гэдэг цэс рүү хандахаар зохицуулсан. Тодруулбал, бүртгэлийн дугаар, эсвэл регистрийн дугаараа оруулж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өөрийн хаяг дээр хэдэн хүн байгаа вэ гэдэг мэдээлэлтэй хамгийн хялбар байдлаар танилцах бололцоог олголоо.

Иргэдийн зүгээс "Над дээр олон хүүхэд байна", "Миний хүүхэд хасагдсан байна" гэдэг эргэлзээтэй, гомдолтой байдлыг илэрхийлж байгаа. Тэгвэл энэ сайт нь албан ёсны сайт учраас Улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгаа юм бэ гэдгээ мэдэх боломжтой. Бүртгэлийн сайт дахь мэдээлэл үнэн, зөв байгаа.

Өрхийн мэдээллийн санг бид нэлээд ярьсан. Өрхийн мэдээлэл гэдэг бол тухайн иргэн өөрөө өөрийнхөө хүслээр би яг ийм өрхтэй гэдгээ мэдээлж байгаа асуудал юм. Тэр мэдээллийн санг Улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, иргэд маань нэлээд бухимдах зүйл гарсан. Энэ сангийн хувьд нэгдүгээрт тухайн хаяг дээр ямар иргэд байгаа вэ гэдгийг мэдээлж байгаа юм. Тэгвэл иргэд түргэн шуурхай, хурдан арга хэмжээ авах үүднээс эргээд хэрвээ таны хаяг дээр таны мэдэхгүй хүн байвал үүнийгээ улсын бүртгэлийн байгууллага руу энэ сайтаар дамжуулан, тайлбараа бичээд, утсаа бичээд мэдээлэх юм" гэв. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я(202.9.47.49) 2023 оны 01 сарын 19

Бүртгэл хийлгэж хуучин айлыг нь байхгүй мэдсээр бж сонгууль болгоноор баахан нэр гарч ирдэгшдэээ.хэдэн газарт хэлсэн.ингэж цахимжиж б.адаа.хорооныхон авилга өгвөл оруулах бх..рс дээдл сууж бдаг..нам болж хуваагдаад хэсгийн байцаагч гэж барааг нь хараагүй.бодвол 1хүн цалин авдагл бх.нэгж хэсэг дрээ ингэжл ажил хийдэг а.хаагчидтай юм чинь.авилга өгвөл харин өөр болношүү тэд

2  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 01 сарын 19

Ard tumnii chini setgehui iim l bna. Huuhdiin mungu burtgel davhtsuulj avlaa l gene. Zugeer l ard tumen ni uursduu burtgelee tsag tuhaid ni hiilgej shiljsen l bol dor dor ni hiilgej baih yostoi uurgee huleej baih heregtei sh te. Neg gazraas nuguu gazar nuuhdee burtgelee hasuulahgui ochson gazaraa burtguulehgui baigaani neg jishee sh te.

0  |  0
Зочин(103.206.195.28) 2023 оны 01 сарын 19

Хий бичилт хийн хүүхдийн мөнгөнөөс хүртэл иддэг болж таарлаа, тэгчээд хэдхэн хүүхдийн мөнгийг хасаад ч байх шиг

0  |  0
Top