Хүүхдийн мөнгөний асуудлаар яг одоо /2023.01.19/ Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор гарсан хаягийн бүртгэлийн алдаатай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.
-Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд иргэдийн итгэх итгэл эргэлзээгүй байгаа тухайд тэрбээр "Бид өмнө нь E-mongolia системээр цахимаар, хамгийн ойролцоо нэгж дээрээсээ улсын бүртгэлийн ажилтнаас мэдээллээ шалгадаг байсан. Нөхцөл байдалтай холбогдуулаад Улсын бүртгэлийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр burtgel.gov.mn сайт руу орж, "Иргэний байнга оршин суугаа хаягийн мэдээлэл" гэдэг цэс рүү хандахаар зохицуулсан.
Тодруулбал, бүртгэлийн дугаар, эсвэл регистрийн дугаараа оруулж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өөрийн хаяг дээр хэдэн хүн байгаа вэ гэдэг мэдээлэлтэй хамгийн хялбар байдлаар танилцах бололцоог олголоо.
Иргэдийн зүгээс "Над дээр олон хүүхэд байна", "Миний хүүхэд хасагдсан байна" гэдэг эргэлзээтэй, гомдолтой байдлыг илэрхийлж байгаа. Тэгвэл энэ сайт нь албан ёсны сайт учраас Улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгаа юм бэ гэдгээ мэдэх боломжтой. Бүртгэлийн сайт дахь мэдээлэл үнэн, зөв байгаа.
Өрхийн мэдээллийн санг бид нэлээд ярьсан. Өрхийн мэдээлэл гэдэг бол тухайн иргэн өөрөө өөрийнхөө хүслээр би яг ийм өрхтэй гэдгээ мэдээлж байгаа юм. Тэр мэдээллийн санг Улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, иргэд маань нэлээд бухимдах зүйл гарсан.
Энэ сангийн хувьд нэгдүгээрт бид тухайн хаяг дээр ямар иргэд байгаа вэ гэдгийг мэдээлчхэж байгаа юм. Тэгвэл иргэд түргэн шуурхай, хурдан арга хэмжээ авах үүднээс эргээд хэрвээ таны хаяг дээр таны мэдэхгүй хүн байвал үүнийгээ улсын бүртгэлийн байгууллага руу энэ сайтаар дамжуулаад тайлбараа бичээд, утсаа бичээд мэдээлэх юм.
Бүртгэлийн байгууллага баг, хороо, сум, дүүрэг, нийслэл, нэгдсэн үйлчилгээний төвүүдээрээ орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг. Энд байгаа Улсын бүртгэлийн ажилтнууд яг дор нь шуурхай хариу арга хэмжээг авах буюу таны мэдээллийг зөрүүтэй бол газар дээр нь шалгаад та бол Улсын бүртгэлд ийм мэдээлэлтэй байна шүү гэдэг хариу өгнө.
Хоёрдугаарт анхан шатны нэгжүүд дээр, ялангуяа Өрхийн мэдээллийн санг хариуцаж байгаа баг, хорооны Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн ажилтан, Зохион байгуулагч, нөгөө тал дээр нь иргэний улсын бүртгэлийг хариуцаж байгаа бүртгэлийн ажилтнуудад яг газар дээрээ иргэдийг чирэгдэлгүй байлгах үүднээс нэг нь нөгөө рүү явуулахгүй хурдан арга хэмжээ авах чиглэлийг хүргүүлээд ажиллаж байгаа.
Чиглэл маш тодорхой. Эхлээд Өрхийн мэдээллийн сангаа шалгаач ээ, Засаг дарга дээрээ. Энэ шалгаж байгаа мэдээллийг хэрвээ зөрүүтэй бол хэн батлах юм бэ, тухайн хаяг дээр яг ямар мэдээлэл байх юм бэ гэдгийг та саяны сайтаараа, эсвэл тухайн бүртгэлийн ажилтнаар баталгаажуулж болох юм. Өөрөөр хэлбэл бид Өрхийн сангийн мэдээлэл чинь ийм байна Бүртгэл дээрээ оч гэж явуулахгүйгээр яг нэгж дээрээ шалгах ёстой мэдээллийг түргэн шуурхай шалгаж, хариу арга хэмжээ авах зохион байгуулалтыг газар дээр нь хийж байна.
Бидэнд нэг асуудал байгаа нь энэ мэдээлэлтэй иргэн өөрөө танилцаад, өөрөө мэдээллийнхээ тодорхой хэмжээгээр эзэн нь болох, мэдээллээ мэдэж байх эрхийг нь нэг талаасаа хангах, нөгөө талаас Улсын бүртгэлийн ажилтан, тодруулбал өөр дээр нь байхгүй иргэн дээр ямар арга хэмжээ авах юм бэ, тэр нь газар дээрээ хийгдэх арга хэмжээнүүдийг бид илүү түргэн шуурхай хийх үүргийг бид өгсөн байгаа. Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яг Улсын бүртгэлийн байгууллагыг ажилтны хувьд энэ нь өдөр тутам хийгддэг ажил.
Өөрөөр хэлбэл бид хаягийн бүртгэлийг өдөртөө 800-1000 гаруйг хийдэг. Жилдээ 200-220 мянга гаруй хаягийн бүртгэлийг хийдэг. Бид өнөөдөр ямар ажил зохион байгуулаад байна вэ гэхээр үүнийг илүү хурдан шалгаж, шийдвэрлэх ямар арга зам байна вэ гэдэг дээр саяны сайт ажиллуулаад эргэх холбоотойгоор ажиллаж байгаа" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Тэдэн хүн бна гээд гаргаж чадахгүйгнэн будлиантай юмаа
тэгээд яг хэдэн хүн бгаа нь мэдэгдэхгүй ГИШҮҮД бүртгэлтэй бна гэхийн хулхины юмаа
Haraad yhVdee. Ene manaid bhgui humuus hasuulya geheer hasch chadku naad humuusee olj irj urgudul gargaval hasna gd butelgui yum yriad bj bdgshdee.
Өмнөх айл нүүсэн гэж 2018 онд хэлсэн.8 ам бүлтэй болсон бх юм
Сонгуулиар бөөн нэр гарч ирдэгшдээ.хэлээд нэмэргүй.авилгачин бүртгэгч авгай өргөдөл бичүүлээд бсан..нэмэргүй
Ene neg hogiin gar