Энэтхэгт үлэг гүрвэлийн 256 өндөг бүхий 92 үүр олдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Археологичид Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Нармада хөндийд титанозавр үлэг гүрвэлийн нийт 256 өндөг бүхий 92 үүр олжээ. Энэтхэгийн Нармада хөндий Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн чулуужсан араг яс, өндөг зэрэг олдвороор баян.

Археологичид эдгээр өндөгнүүдийг шинжилсний дүнд зургаан зүйлд хамаарах болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл титанозавр үлэг гүрвэл олон янзын төрөл байсныг илтгэж байна. Эрдэмтэд мөн титанозавр үлэг гүрвэлүүд үүрээ орчин цагийн матартай адил тийм ч гүнзгий нүхэнд засдаггүй байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж Делигийн их сургуулийн судлаач Харша Дхиман ярьсан байна.

Түүний хэлснээр, нэг өндөг дотор хоёр үр хөврөл үүсэх зэрэг гаж хөгжил нь титанозаврууд нь шувууны адил үржлийн физиологитой байжээ.

Нэг газар олон тооны үүр байгаа нь титанозаврууд орчин цагийн шувуудын адил сүргээр үүр засдаг байжээ. Гэвч үүр хоорондын зай том үлэг гүрвэлүүд багталцах боломжгүй бага байсан тул эрдэмтэд титанозаврууд үр төлөө орхиж явдаг байсан аж. Энэхүү олдворууд титанозавр төдийгүй, үлэг гүрвэлүүдийн нөхөн үржихүйн онцлогийг илүү таних боломж олгож байна гэж Дхиман онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top