"Эрдэнэс Монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалтад 2955 иргэн бүртгүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан өнөөдөр /2023.01.24/ холбогдох албан тушаалтнууд нь мэдээлэл өглөө. 

Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болно. Нийт нээлттэй сонгон шалгаруулалтад 2955 хүн бүртгүүлсэн байна. Үүнээс баримт бичгийн шаардлага хангасан 2407 хүн байгаа аж. Харин үлдсэн нь ажлын байранд тавьсан боловсролын шаардлага хангаагүй, мэргэжлийн шаардлага хангаагүй, ажилласан жилийн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг алдаа байгааг албаныхан хэлж байна.   

Энэ талаар Засгийн газраас өгсөн мэдээлэлд "Нэг өдөрт тав, нийт арван удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлэх юм. Сонгон шалгуулалтыг ил тод, нээлттэй явуулна. Шалгалтад оролцох хүн тус бүрд шалгалтын зарыг буюу хэдэн цагаас шалгалтад орох мэдээллийг илгээнэ. Шалгалт ямар агуулгатай байхыг нээлттэй зарласан. Хувь хүний хөгжил, компанийн засаглал, Алсын хараа-2050 гэх мэт сэдвийг шалгалтын агуулгад багтаана. Шалгалтын нийт оноо 70, ярилцлагын асуулт 30 байна" гэж тодотголоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top