Засгийн газрын өчигдөр (2023.01.25) болсон ээлжит хуралдаанаар Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тэглэх шийдвэр гаргажээ.
Засгийн газраас дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 1 )
татварыг нь тэглээд байхад үнэн нь буурдаггүй яацан хөгийн юм бэ\n