Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн удирдах VIII хурал болов. Төслийн удирдах хорооны даргаар БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар ажиллах ба хурлыг удирдан явуулж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
- 2023 оны Үйл ажиллагааны болон Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө /төсөв/-г батлуулах;
- Ажилтнуудын 2022 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлт, гэрээний сунгалтыг баталгаажуулах; - Төслийн хүрээнд төлөвлөгдсөн боловч санхүүжилтгүй болсон ажлууд болон нэмэлт санхүүжилт шаардлагатай ажлуудыг танилцуулах, зөвлөмж гаргах юм.
Мөн дараах ажлын одоогийн нөхцөл байдал, гүйцэтгэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.
Үүнд:
- Хөвсгөл аймагт хийгдэж буй Хатгал
- Жанхай
- Тойлогт, Хатгал Хүзүүвчийн шил
- Ашихай чиглэлийн 37,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын явц;
- Хатгал тосгон, Ханх, Дадал суманд баригдаж буй хатуу хог хаягдлын байгууламжийн барилга угсралтын ажлын явцыг танилцуулах;
- Төслийн 2022 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа.
БОАЖ-ын дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар хэлэхдээ одоо хэрэгжиж буй ажлыг үр дүнд хүргэх, хугацаанд нь ашиглалтад оруулах, байгаль орчны хамгаалал өнөөгийн нөхцөлд тулгуурлаж дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах, илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Хуралд БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, Төслийн зохицуулагч, ТУХ-ны Нарийн бичгийн дарга П.Түвшинжаргал, Төслийн дэд зохицуулагч Г.Дэлгэрмаа, Авто замын инженер, Хог хаягдлын менежментийн зөвлөх С.Аригуун,Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Оролзодмаа нар оролцов.
Сэтгэгдэл ( 0 )