Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Цагаанхайрхан сумын нутаг “Өндөр цахир” хэмээх газарт сэргэн нутагшиж байгаа Янгирын сүрэгт Биотехникийн ажил хийлээ.
Ажиллах явцдаа Цагаанхайрхан сумын 5 иргэнд байгаль орчны сурталчилгаа хийж сэргэн нутагшиж байгаа Янгирыг харж хамгаалах, үргээж цочоохгүй байх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Мөн хөрлөж хунгарласан цасыг 50 орчим метр цэвэрлэж зорьсон газраа хүрчээ.
Тус ажлыг зохион байгуулахад хамгаалалтын захиргаанаас 5 албан хаагч, орчны бүсийн Цагаанхайрхан сумын 5 албан хаагч нийт 10 албан хаагч оролцсон байна.
Байгалийн зэрлэг амьтныг хамтдаа хамгаалцгаая.
Сэтгэгдэл ( 1 )
Арга хэмжээ авлаа гэхээр нь хамар луу нь цохиж нударгалж шийтгэсэн юм байна гэж бодлоо ш дээ