Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нар санаачилж, хоёр хоногийн дотор парламентаар хэлэлцүүлэн батлуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл хийлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал хүний эрх чөлөөг хамгаалагчийн хувьд хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Хүний эрхийг дордуулсан хууль, заалт дээр тэмцэх ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа баталсан. Энэ хугацаанд иргэд, олон нийтийн эрх ашгийг хангаагүй, Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн. Хууль дээдлэх төрийн дээд байгууллагын үндсэн зарчмыг зөрчиж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байна. Дээр нь энэ хуулийг дагалдах таван хуульд ч хориг тавьж байна гэж ойлгож болно" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
. ХЭХЭ Сошиал гэж нэг талаас мэдээлэл дамжуулдаг холбогч сайхан зүйлийг Хараар ашигладаг Жинхэнэ нүүргүй муухай ёс суртахуунгүй бусдыг захиалгаар дураараа доромжлож бузар мөнгө олдог цөөхөн цагаан гартнуудаас Манай Ерөнхийлөгч айцан уу ХЭХЭ

TSAHIM GEMT HEREGTEI TEGEED YAAAAJ TEMTSEH VEEEEEEEE