УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.01.30/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Түгжрэлийг бууруулах талаар багц хууль боловсруулж байна. Одоогоор Засгийн газарт танилцуулаагүй байна. Түгжрэл их төвөгтэй асуудал. Гаргасан ямар ч шийдвэр 50 хувь нь олон нийтийн дэмжлэг авдаггүй тохиолдол байдаг. Хамгийн эхэнд нийтийн тээврийн хэрэглээгээ зөв голдиролд оруулах. Дараа нь хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах тал дээр ажиллана. Энэ хуулийг гаргах юм бол удаан жил үргэлжилнэ. Наана нь нийтийн тээврийн асуудлыг ярьж байна. Замууд дээр нүхэн гарцын томоохон ажил хийнэ. Ухаалаг зохицуулалтын системийг угсраад дуусаж байна. Оны эхний хагаст нэлээн ажлыг дуусгана" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Куц боовоо саахаас өөр юм мэдхгүы ац