Т.Доржханд: Би автобус, вагон, гудамжаар явж, сонин тараана

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Хамтдаа өөрчилье” аяны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2023.02.02/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хэдэн өвөө нар Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. ХҮН намын зүгээс авлига, хулгайг өөрчлөхийг хүсэж байна. Бодит орлогыг өсгөж, Монголд амьдрах боломжийг л бий болгохыг хүсэж байгаа юм. Тиймээс "Хамтдаа өөрчилье" гэдэг аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. УИХ-ын гишүүд тойрогт ажиллаж байна гэдэг нэрийдлээр бэлэг тарааж байна. Харин ХҮН нам иргэддээ бэлэг биш мэдээлэл түгээе гэж байгаа. Иргэддээ мэдээлэл түгээгээд ижил ойлголтод хүрээд энэхүү өөрчлөлтийг хийх үү үгүй юу гэдгээ шийдье. Тэгэхгүй бол зарим хэсэг нь Үндсэн хуулийг тэр чигээр нь өөрчилж, хоёр танхимтай болох талаар ярьж байна. Харин зарим нь Үндсэн хуулиа өөрчлөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа. 

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч байсан хүмүүс болохгүй байна. Өөрсдөдөө эрх мэдэл олох замаар Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс "Хамтдаа өөрчилье" аян өнөөдрөөс эхэлж, хотын есөн дүүрэг, 21 аймагт өрнөх юм. 

Миний хувьд автобус, вагоноор зорчиж, сонин тарааж, гудамжаар явна. Бид адил мэдээлэлтэй байхгүй бол мэдээллийн зөрүүгээс болоод тогтолцоо буруу тийшээ явчих гээд байна. Иргэдийн дийлэнх нь ямар ч мэдээлэлгүйгээр шийдвэр гаргаж болохгүй. Нэг жилийн өмнө өөрчлөлт хийхийг шаардаж, үгүй бол тарахыг уриалж байсан. Гэтэл өөрчилж чадахгүй байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.180.197) 2023 оны 02 сарын 03

Kkk

0  |  0
Зочин(103.57.93.60) 2023 оны 02 сарын 03

Залуучууд сайхан амьдарч монголдоо ажиллаж өндөр цалин авья гэж жагссан чинь эд нар Ундсэн хууль нэмэлт өөрчлөлт Тогтолцооны өөрчлөлт яриад явчих юм. Тэгээд хэдийд юу өөрчлөөд хэзээ сайхан амьдардаг болох юм бүү мэддээ...

0  |  0
Toogii(64.119.31.186) 2023 оны 02 сарын 03

Mal mal gevch enenees iluu uhaantai bga da.

1  |  0
Aluurchin elbegdorji(194.230.144.238) 2023 оны 02 сарын 03

Aluurchin elberdorj, tuunii surtal uhuulagch boloh Gibbels - baabar gesen 2 Aluurchdiin, hulgaich luivarchingiin bool golog jyjgee tavina....ene golog ezdiinhee esreg temtsej haragdaach

1  |  0
Zochin(202.55.188.101) 2023 оны 02 сарын 03

Ovchit har ovchignoj ogoh ni dee

2  |  0
Top