Өмнөх дүрээ бүгдийг нь санадаг Пако Рабан нас барлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Францын загвар зохион бүтээгч Пако Рабан 88 настайдаа энэ ертөнцийг орхин одлоо.

Пако бол загварын ертөнцийн хамгийн этгээд, нууцлаг нэгэн байлаа.

Түүнийг төрөхөд нь Франсиско Рабанеда-и-Куэрво нэр хайрлажээ.

Тэрээр Испанийн Баск нутагт төрсөн бөгөөд аав нь Бүгд найрамдах намыг дэмждэг, 1939 онд Франкогийн фашист дэглэмд алагдсан юм.

Үүний дараа коммунист үзэлтэй ээж нь хүүхдүүдээ дагуулаад Франц руу зугтжээ.

1960 онд  Пако Рабан хуванцар эдлэлийн бизнес эрхэлж байгаад 1966 онд анхны загварын тоглолтоо хийж байлаа.

Тэрээр хар арьст моделиудыг тайзанд гаргасан анхны загвар зохион бүтээгч юм.

Рабан “Намайг марксист ээж, удган эмээ хоёр өсгөсөн болохоор би сэтгэл санааны хувьд прагматик болсон” гэж ярих дуртай байв.

Пако “Би 78 мянган настай. Би өмнөх дүрүүдээ бүгдийг нь тод санадаг. XVIII зуунд би Парисын алдартай биеэ үнэлэгч байсан. Том, гоё хөхтэй, их мөнгө олдог байсан” гэж тоглоом хийдэг байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top