БУЛГАН I Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Буриадын төрийн тэргүүнтэй уулзлаа

2023 оны 02 сарын 07

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй нутгийн удирдлагууд Улан-Үд хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовтой албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Аймгийн Засаг даргын зүгээс Олон улсын “Алтаргана-2024” наадмыг хамтран зохион байгуулах нь Буриад зон олны соёлын өв,  түүхэн үйл явдлын нэг гэрч болно гэдгийг онцоллоо.

Цаашид хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг “Алтаргана -2024” олон улсын наадмаар дамжуулан өргөн хүрээнд хөгжүүлэх нь чухал гэдгийг талууд ярьсан.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд Хөдөө аж ахуй салбарт мэргэжилтэн бэлтгэх, оюутан сургах талаар хамтран ажиллахаар санал солилцлоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top