Шадар сайд зохиомлоор үнэ хөөрөгдөхөөс сэргийлэхийг даалгалаа

2023 оны 02 сарын 07

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2023.02.07) Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа төлөвлөн агентлагийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд 3 ерөнхий чиг үүргийн хүрээнд 24 зорилт, 59 арга хэмжээ тусган ажиллаж байна.

Өрсөлдөөний тухай хуулиар монополь аж ахуй эрхлэгчийн үнийг хянах хуулийн зохицуулалттай хэдий ч нийт 133 аж ахуй эрхлэгч буюу тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн гэх мэт салбарын үнэ тарифыг хянаж, зөвшөөрөл олгох боломжгүй байна” хэмээгээд энэ онд хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсан юм.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд сар шинийн баяр болохтой холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг иргэд ШӨХТГ-ын “Хэрэглэгчид үйлчлэх төв”-д ирүүлж байна.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнийг зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн 3 хуулийн төслийг яаралтай эцэслэн боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(64.119.25.54) 2023 оны 02 сарын 07

ханшаа ханшаа яанаа

0  |  0
ЗОЧИН(202.126.90.97) 2023 оны 02 сарын 07

ШӨХТГ ГЭЖ БАЙДАГ ЮМУУ,САЯ Л МЭДЛЭЭ

0  |  0
ЗОЧИН(202.126.90.97) 2023 оны 02 сарын 07

ШӨХТГазар гэж байдаг юмуу. Энэ их үндэслэлгүй үнийн хөөрөгдөл,хөөсрөлтөнд хяналт тавьж арга хэмжээ авч байгаа юм байхгүй л байх юм.Бодвол ажил хийсэн гэж цалин авдаг байх даа.

0  |  0
Top