Английн Манчестер Юнайтед клубийн төлөө /1996-2011/ 15 жилийн хугацаанд өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол улсад хүрэлцэн ирж МХБХ-ны Алтан Бөмбөг - 2022 ёслолын ажиллагаанд оролцож бэлгэдлийн 11 тоглогчдод шагнал гардуулсан юм.
Түүнийг хүрэлцэн ирэхэд Монгол дахь Манчестер Юнайтед клубийн хөгжөөн дэмжигчид угтан авч түүнтэй сонирхолтой ярилцлагууд хийж угтан авлаа.
Мөн МХБХ-ны Футзалын Ордонд Элит академийн тоглогчидтой хүндэтгэлийн тоглолтод оролцож бяцхан дэмжигчтэй уулзав.
Монгол улсад өмнө нь Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са, Петер Шмейхель болон Виллиам Галлас нар МХБХ-ны хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )