БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Сингапур Улсын Үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн Нарийн бичгийн дарга нарын газрын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Бенедикт Чиа, мэргэжилтэн И Жүн Мок нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах, санамж бичгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.
Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )