Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөдөө, орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Дорнод аймаг болон өвөлжилт хүндрэлтэй байгаа Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган сумдад ажиллажээ.
Аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцав. Дорнод аймгийн хэмжээнд Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зуд буюу цасны зузаан хээрийн бүсэд 22 см-ээс дээш хүрч, өвөлжилт хүндрээд байна.
Ажлын хэсгийнхэн бодит байдалтай танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрч цас ихээр орсон суманд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор туулах чадвар сайтай авто машин, 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.
Сэтгэгдэл ( 0 )