Хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд 2 жил ном бичжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Канадын нэрт телевизийн хөтлөгч 48 настай Роз Уэстон зөвхөн хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд хоёр жил ном бичжээ.

Түүний ярьснаар, хайртай бүсгүй нь түүнийг дурсамж номоо хэвлүүлэх гэж байгааг мэддэг байснаар үл барам бичсэн бүлэг болгоныг нь уншдаг байжээ. Харин сүүлийн бүлгийг Роз Уэстон нууц үлдээсэн байна. Хэвлэлийн компани ч түүний энэ романтик төслийн эцсийн зорилгыг мэдээгүй гэнэ. Ном нь гарсны дараа Уэстон хайртай бүсгүй болох Кэтрин Холланд болон 13 настай охиноо дурсамж номынхоо сүүлийн бүлгийг хамт уншихыг урьжээ.

“Намайг юу хүлээж байгааг огт төсөөлөөгүй. Роз гайхалтай гэнэтийн бэлэг барьж чаддаг ч намайг гэрлэх санал хүлээж байгааг огт төсөөлөөгүй” гэж Кэтрин Холланд ярьжээ. Түүний хэлснээр, тэд хэзээ ч гэрлэлтийн талаар нухацтай ярилцаж байгаагүй аж. Сүүлийн бүлэгт өөрт нь гэрлэх санал тавьж байгааг мэдээд Кэтрин нулимс унагажээ. Розын гар бичмэлийг олон дахин уншиж байсан ч энэ түүх хэрхэн төгсөх талаар ямар ч төсөөлөлгүй байсан гэж Кэтрин дурсжээ.

Хосууд энэ оны долоодугаар сард цомхон хүрээнд даруухан хуримын ёслол хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top