Фермер сонирхолтой аргаар гэрлэх санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

 

Германд нэгэн фермер хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд нэгэн өвөрмөц арга сэдсэн байна.

Доод Саксон мужийн фермер Паскал Леккер гэгч 25 настай залуу 12 га талбайг хагалж, олон үйлдэлт газар тариалангийн тусгай төхөөрөмжийн тусламжтай “Надтай гэрлэх үү” гэсэн асуултыг талбайд “сийлжээ”. Везерийн өндөрлөгт уулын бэлд аварга үсгээр бичсэн саналыг тэнгэрээс мөн таван км зайд байрлах уулнаас унших боломжтой. Тэр гэрлэх саналаа тавихын тулд тэрхүү уул руу бүсгүйгээ дагуулан гарчээ. Леккерийн ярьснаар хайртай бүсгүй нь холоос гэрлэх саналыг нь олж уншин, өөрт нь хаягласан гэдгийг ойлгохын тулд хэсэг хугацаа шаардсан аж. Бүсгүй ийм гайхалтай санаа сэдсэн хайртай залуудаа гэрлэхийг зөвшөөрсөн байна.

Леккерт энэхүү санаа нь гурван сарын өмнө төржээ. Өнгөрсөн хугацаанд тэр хиймэл дагуулын гэрэл зургууд болон GPS-ийн мэдээллийг ашиглан тракторыг удирдах программ зохиожээ. Аварга үсгээр бичсэн гэрлэх санал ургац хураах хүртэл харагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu