Жагсагч Б.Цэгмэдийн ЗОРЧИХ ЭРХИЙГ хязгаарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

"Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан жагсагч Б.Цэгмэдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэгмэдэд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top