П.Сайнзориг: Орон нутгийн "Тавантолгой" ХК ногдол ашиг олгох шийдвэр гаргасан

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 25

Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2023.02.25/ хуралджээ.

Хурлаас ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэрбээр "Өнөөдөр орон нутгийн Tavantolgoi JSC - ТаванТолгой ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан, нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон, нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэций(64.119.25.229) 2025 оны 03 сарын 13

ёрвоон уруулт нүүрсний хулгайч ажнай хэмээх морь батэрдэнэ бузар шингэж үнэр орсон мөнгөө авах нь.

1  |  1
Иргэд (203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

Эхлээд чёнжүүдийг далд оруулах хэрэгтэй

2  |  0
Баа(66.181.188.247) 2025 оны 03 сарын 13

Орон нутгийн 5 толгой цөөхөн хэдэн улс төрчдийн өмч биздээ биднийх эрдэнэс таван толгой

2  |  1
Зочин(202.21.108.42) 2025 оны 03 сарын 13

1072 хувьцааны ноогдол ашгаа авах цаг нь болсон шүү.

6  |  1
Бадамсэд(202.126.90.113) 2025 оны 03 сарын 13

Орон нутгийн иргэдэд л гэж байх шиг байх юм?

6  |  1
Зочин(192.82.65.9) 2025 оны 03 сарын 13

Ашгүй 1072 хувьцаанд 3 сая төгрөгийн ноогдол ашиг болж байгаа юм байна.

1  |  3
Top