П.Сайнзориг: Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ил тод болж, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалагдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Мөнгөн зээлийг үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус хуулийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр "Зээлийн үйл ажиллагаа явуулдаг тодорхой газрууд байна. Эдгээр үйл ажиллагааг зохицуулах шаардлага гарсан. Мөнгөн зээлийн үйлчилгээ зохицуулалттай, хяналттай, бүртгэлтэй явах ёстой. Хууль нь батлагдсан. Цаашид ломбард шилэн, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсан, шударгаар татвараа төлдөг болж байна" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top