“Цэвэр агаар - дээд түвшний уулзалт” гуравдугаар сарын 2,3-нд болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр (RAPAP)-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт”-ын зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл олгох үүднээс энэхүү танилцах аяллыг зохион байгуулж байна.

Танилцах аяллын үеэр оролцогчдод барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй байдал, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардал зэрэг сэдвийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлууд, тулгарч буй сорилтуудыг танилцуулахыг зорьж байна.

Хуралд 53 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.21.98) 2023 оны 02 сарын 28

Хичнээн яриад хуралдаад нэмэргүй бгаашд манай төр дийлэхгүй чадахгүйгээ хэлээд олон улсын анхааралд орох үлдсэн хүүхдүүд хамгийн их хохирогч болж бгааг хараачээ

0  |  0
Top