УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал хаалттай явагдах болсон нь ял завшуулж болзошгүй талаар өнөөдөр /2023.03.01/ мэдээлэл хийлээ.
Тэрээр "Цагаан сарын өмнө Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор нотлох баримтын хүрээнд Парламентын хяналт, шалгалтын түр хороо ажилласан. Парламентын сонсголын хүрээнд нотлох баримтуудыг бид цуглуулсан. Харамсалтай нь, үр дүн бүруу зүг рүү эргэх вий, бидний хүлээлтээс зөрөх вий гэдэг болгоомжлолын үүднээс иргэдэд энэ мэдээллийг хүргэж байна.
Маш тодорхой хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүнтэй холбоотой хурал маргааш (2023.03.02) Сүхбаатар дүүргийн анхан шатны Эрүүгийн хэрэг хянан шалгах шүүхэд болно. Гэхдээ шүүх хурлыг хаалттайгаар хийхээр шийдвэрлэсэн байна.
Яллагдагчаар татагдсан нөхдүүдийн өмгөөлөгч нар "Шүүх хуралдааныг нээлттэй үзүүлэх нь тухайн яллагдагчийн эрхийн асуудалтай хамааралтай учраас нийт шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч ээ" гэдэг хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг нь шүүх хүлээж аваад, дэмжсэн юм байна.
Үр дүнд нь маргааш буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 80 яллагдагчтай холбоотой Хөгжлийн банкны хэргийг хаалттайгаар нэг мөр шийдэх мэдээлэл байна. Бид хаалттай болох энэ хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй.
Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол хэсэгчлэн нээлттэй болон хаалттай байдлаар явуулах боломж нь хуульд байгаа. Хэрвээ хаалттай хуралдсан тохиолдолд маш олон эрх бүхий, улс төрийн нөлөө бүхий хүмүүст ял завших боломж өгөх вий гэдэг хардлага байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Дорж ханд гишүүн маш үнэн ярьлаа.Яагаад Шүүх хурал хаалттаы хмйж юу нууцлаж хуйвалдах гээд бгаан Энэ Ээвээ,Баттулгын томилсон Шүүгчид но- той шүүү
ШУДАРГА ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЯРЬДАГ ГИШҮҮН ДОРЖ ХАНДЫГ ДЭМЖИЦГЭЭЕ
Ял завшуулах гэж л удаагаад бнаадаа ял өгөх нь битгий хэл шагнаад явуулчдаг гаж хуультай улс шүү
Yag tiim?! Erunhii said helsen shuu: Huuli Shuuhijnhen bugd Eebii,jenko nariin tomilson humuus mun tul Ard tumen min nud tsabchikgui hartsaa gesen...Haalttai huraliig yug ni harahiin!!!