Холливудын жүжигчин Том Сайзмор Бербанк хотын Гэгээн Иосифийн эмнэлэгт нас нөгчлөө. Тэрээр 61 настай байлаа.
Том хоёрдугаар сарын 18-нд цус харваж, комд ороод байсан бөгөөд эмч нар түүнийг сэргээж чадсангүй, нойрон дундаа амьсгал хураасан гэж менежер нь мэдээлсэн байна.
Сайзмор 1998 онд “Цэрэг Райаныг аварсан нь” кинонд тоглож, Гильдийн шагналд нэр дэвшиж байв.
Сэтгэгдэл ( 0 )