ОУХБХ-ны болон АХБХ-ны Элит туслах шүүгч Өнөржаргалын Батцэцэг өнгөрсөн сард АХБХ-ны Элит шүүгчдийн сургалтдаа амжилттай хамрагдаж шалгалтаа амжилттай өгсний дараагаар буюу гуравдугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд явагдах АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтуудыг шүүх томилгоо авч Тайланд улсыг зорилоо.
Өнгөрсөн онд түүний хувьд Далайн орнуудын АШТ-ий тоглолтуудыг шүүн явуулсан, Түүгээр ч зогсохгүй Зүүн Азийн хамгийн том тэмцээн болох Зүүн АШТ-ий финалын шатны Япон, Тайванийн эмэгтэйчүүдийн тоглолтыг шүүсэн билээ.
Ийнхүү энэ оны эхний томилгоогоо авсан Ө.Батцэцэгдээ Олон улсын тэмцээнд олон удаа ажиллах томилгоо авч, Монгол улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж амжилттай тэмцээнээ шүүн явуулахыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )