Ховд голын эх ба Эмэгтэйчүүд зөвлөгөөн боллоо

2023 оны 03 сарын 09

Баян-Өлгий аймгийн БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, МЭХ-ны Баян- Өлгий аймаг дахь салбар хамтран  300 гаруй эмэгтэйчүүдэд "Ховд голын эх ба эмэгтэйчүүд" сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Байгаль орчин болон усны эх хамгаалах, хог хаягдлын менежмент, хуванцрын хор уршиг, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцооны талаар хэлэлцэв.

Зөвлөгөөнд оролцсон эмэгтэйчүүд жилийн турш байгаль орчныг хамгаалах талаар санал бодлоо илэрхийлж, хамтарч ажиллах төлөвлөгөөг боловсрууллаа.

Урилгаар "Монголын тандан судлаачдын холбоо"-ны захирал, Байгаль орчны тандан судлаач Байгаль ухааны доктор Б.Эрдэнэ "Хог хаягдал -орчны бохирдол" сэдвээр лекц уншив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top