Археологичид Тан гүрний үеийн томоохон олдвор илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

БНХАУ-ын Шаньси мужийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Тан гүрний үед хамаарах 58 бунхан илрүүлжээ.

Тэгш өнцөгт, трапец хэлбэрийн бунхнуудад МЭ 785-810 онд хамаарах шарилын чулуу олджээ. Эдгээр чулууны бичээсийг тойруулан 12 жилийн бэлгэдэл амьтдыг сийлсэн байна. Түүнчлэн, малтлагын үеэр эрдэмтэд хүрэл толь, усны сав, шар болон цагаан паалантай таваг зэрэг 300 гаруй эд өлгийн зүйл илрүүлжээ. Хүрэл толины ихэнх нь дугуй хэлбэртэй бол зарим нь цэцгэн хэлбэртэй аж. Тан гүрэн МЭ 618-907 онд оршин тогтнож байв. Эл бунхнууд нь Датун хот орчмоос олдсон Тан гүрний үед хамаарах хамгийн том хэмжээний олдвор аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top