Дэлхийн хөрөнгө оруулагч болж 100,000,000.00 сая төгрөгийн эзэн болох боломж
"Голомт Капитал" ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.
Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлан явагдана.
Уралдааны туршид олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах бөгөөд уралдааны үнэн бодит байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.
Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Lemon Рress ажиллаж хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн шинэлэг мэдээ мэдээлэл, уралдааны талаарх тойм мэдээллийг хүргэх юм.
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно.
ЯАГААД “ГАДААД АРИЛЖАА ГЭЖ?
ЯАГААД “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” ГЭЖ?
ХЭН, ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Гадаад зах зээлийн арилжаанд оролцдог хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүн бүр оролцох боломжтой.
Алхам 1
Голомт Капитал ҮЦК-д дотоод болон гадаад арилжааны данс нээлгэнэ
Алхам 2
Гадаад арилжааны дансны анхны хөрөнгө оруулалт нь 3,000 ам.доллар ба түүнээс дээш байна.
(Дэлхийн хөрөнгийн зах зээл дэх боломжийг бүрэн ашиглахын тулд ханшийн уналтаас ашиг олох төрлийн арилжаа /short sale/ болон өөрийн хөрөнгөнөөс давуулсан /margin /хэмжээгээр арилжаанд зээлээр орох боломж нэмэгдэнэ)
Алхам 3
Багц бүрдүүлэх
Уралдаанд оролцогч нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах боломжтой. (хувьцаа, бонд, ETF г.м)
ХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?
Өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болно.
ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?
Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой мэргэшсэн шинжээч, хөрөнгө оруулагчид ментороор ажиллахаас гадна Голомт Капитал компанийн шинжээчид зөвлөгөө мэдээллээр тогтмол хангаж ажиллана.
ХЭДИЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
Тус уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжилнэ.
Бүртгэлийн хугацаа: 2023.03.13-2023.06.16
Үргэлжлэх хугацаа : 2023.03.13-2023.12.15
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдаанд оролцохыг хүсвэл энд дарна уу.
Холбох линк: ( https://gcc-academy.mn/ )