Таван жил олны өмнө гараагүй Хятадын алдартай жүжигчин Фан Бинбин Оскарын ёслол дээр шоу ертөнцөд эргэн ирлээ. Бинбин The Tony Ward брэндийн гялалзсан даашинзтай, дээгүүр нь ногоон өнгийн нөмрөгөөр гоёсон байлаа. Түүний үс засалт, хувцасны хэв маяг өнгөрсөн зууны 1950-иад оныг санагдуулж байлаа.
Фан Бинбин 2018 онд татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож, Хятадын Засгийн газраас 120 сая америк доллар төлөх шийтгэл хүлээсэн. Ард түмнээс албан ёсоор уучлал гуйсан ч түүнийг Хятадын телевиз, хэвлэлд гаргахгүй болсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
hujaa huuhend unheer vkus um gej baidaggui um baina