Л.Халтар: Намайг шалгаагүй, би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

АТГ-аас Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. 

Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнөөдрийн байдлаар намайг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, байцаасан зүйл алга. Мөн С.Батдөлтэй манай гэр бүлийн хүн ямар ч холбоогүй, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Энэ бол улс төрийн зүйлүүд үнэртэж байна гэж ойлгож байгаа. Магадгүй сонгууль ойртож байна, намайг харлуулах үйл ажиллагаа явж байна гэж хардаж байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.22.24) 2025 оны 03 сарын 13

Нүүрсний хэргээр биш төмөр замын ачаа тээврийн авилгалын хэргээр шалгаж байгаа гэсэн шүү, Халтар гуай....

1  |  0
sdf(192.82.75.151) 2025 оны 03 сарын 13

biti huc muu haltar min chamaig shalgaj baigaa gej atg medeellej baihad ci muu huur yu gej hucaad baigan

1  |  0
Top