БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.15/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар хэллээ. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг салбарын сайдынх нь саналын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" гэх мэдээллийг өглөө. 

Э.Баттулгыг өнгөрсөн оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.108.60) 2023 оны 03 сарын 15

guldiisen shan gAR BNOO

0  |  0
Top