ХНХ-ын сайд Т.Аюурсайханы чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.15/ ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы өргөдлийг хэлэлцжээ. Учир нь, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм.

Тэрбээр өөрийн хүсэлтээр сайдын албан тушаал болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлээд байгаа юм. 

Тэгвэл Т.Аюурсайханы хүсэлт, өргөдлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авсан байна. Түүнийг хүсэлтийг ойрын хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, чөлөөлнө гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.63) 2023 оны 03 сарын 16

Хулгай хийх хүн арай биш л байлтай

0  |  0
Зочин(202.9.46.226) 2023 оны 03 сарын 15

Аюурсайханыг үнэнч, шударга залуу гэж би баярлаж, хүндэлж явсан юм. Жагссан 5 залуугаас УИХ-д хуралд ямар нэгэн зүйлийг шударгаар шууд хэлдэг залуу байсан юмдаа. АТГ, ЭЦГ-т сайн шалгуулаад үнэн зөвийг олоосой гэж бид бүхэн хүсэж байна.

0  |  0
Zochin(86.111.138.25) 2023 оны 03 сарын 15

Мундаг шударга залуу гэж хүндэлж явсан юсан.Шалгуулаад үнэн зөвөө олоосой. Арайчдээ Аюурсайхан сайдаа хүнээ олж нөхөрлөхөд яадаг бнаа

1  |  0
Top