ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагаагаар хэрэгжүүлэх ажлын талаар дараах мэдээллийг өглөө.
Засгийн газрын хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсан. Энэ газар нь Улсын хэмжээнд нийт 395 нэг цэгийн үйлчилгээ, КОСК-уудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Иргэнийг өдөржин бие бие рүүгээ явуужл нэг цэгийн үйлчилгээгээр гүйлгэдэг, цаг хугацаа алддаг, хүнд суртал үүсгэдэг. Үүнийг бодит утгаар нь операторын горимд шилжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар дээр хэрэгжүүлэх Хүн, хуулийн этгээдэд хүргэх үйл ажиллагааны журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан.
Олон шатлалт үйлчилгээ, нэг шатлалт үйлчилгээ байгаа. Нэг шатлалт үйлчилгээ гэдэг бол 109 нэр төрлийн үйлчилгээ буюу нэг цэг дээр очиход оператор тодорхой хугацаанд газар дээр нь шийдвэр гаргадаг.
Олон шатлалт үйлчилгээний 539 төрөл, нэг шатлалт үйлчилгээний 109 төрлийг Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх журмыг баталснаар Төрийн үйлчилгээний нэг цэгүүд операторын горимоор буюу иргэнээс ямар нэгэн бичиг баримт шаардахгүй үйлчилгээ авах бололцоотой болно гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд бид 82 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй болгосон. Өнөөдрийн журмаар бол лавлагаануудын загваруудыг баталж байгаа. Үүний үр дүнд тоон гарын үсэг байхгүй байсан ч one time passport буюу иргэн хүрч ирээд нэг удаагийн 4 оронтой тоогоор бичиг баримт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг үзүүлдэг, эргээд шуудангаар хүргэгддэг зөв жишигт Төрийн нэг цэгийн үйлчилгээнүүд очиж байна гэсэн үг” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )