Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардууллаа.
Газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан.
Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалагч Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, офицер, ахлагч, дайчдад Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ.
Мөн Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд “Цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Alban uurgee l guitsetgesen khumuus shuu dee. Khet surjignekh khereggui dee.
Ямар дайнд явсан биш сүржигнээд
Юуг ч хэмжээ тунг нь хэтрүүлж болохгүйн жишээ болж байна даа
Тэнэг данх огцор