Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэ нь Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолт юм.
Манай шигшээ баг 2023 оны гуравдугаар сарын 25-нд Гүржийн Батуми хотноо Гүрж улсын шигшээ багийн эсрэг тоглох бөгөөд өнөөдөр тус улсыг зорьж байна.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка шигшээ багт 23 тоглогчийг дуудаж, бямба, ням гарагуудад баг тамирчид нэгдсэн бэлтгэлд хамрагдлаа.
Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм. Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Сэтгэгдэл ( 1 )
Монголд хөгждөггүй ганц л спорт бна, тэр нь хөлбөмбөг сайн авьяаслаг дуртай сонирхолтой хүүхдүүд зөндөө бна даанч удирдлага нь маш муу бна....