"Капитал"-ын А.Ариунболд ЗЭЭЛИЙН БАРИМТАА устгажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21



Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголын үеэр "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд "Мөнх хаан" ХХК болон "Капитал" банкны захирал А.Ариунболдыг гэрчээр дуудсан билээ. А.Ариунболд нь хамаарал бүхий этгээдээрээ буюу  "Мөнх хаан" ХХК, “Капитал” банкаар дамжуулан “Ноолуур” хөтөлбөрөөс таван тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

"Мөнх хаан" ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Капитал” банкны өөрсдийн хамаарал бүхий хувийн хэргийг устгасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  "2015 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 2-ны хугацаан дахь “Капитал” банканд байгаа гэх дансны гүйлгээний хуудаст дүн нь тэг байгаа. Ямар ч орлого, зарлага байхгүй. Тиймээс Хөгжлийн банкны тайлангаас шалгаж үзсэн. Гэтэл Хөгжлийн банкнаас шалгаж үзэхэд гүйлгээ хийсэн нь харагдана. "Мөнх хаан" ХХК-д хийсэн гүйлгээг архиваас харж болно" хэмээн мэдэгдсэн. 

Товчхондоо бол тус компани ийнхүү өөрсдийн тайланг нуун дарагдуулсан, бичиг баримт устгаж, өөрчилсөн гэмт хэргийн шинж чанартай баримт илэрснийг сонсголын үеэр олон нийтэд ил болгосон нь энэ юм.

Эл хэрэгт прокуророос шүүгдэгч А.Ариунболд нарыг "Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан ... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс ... их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулаад буй.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гуравдугаар сарын 7 болон 9-ний өдөр түүнийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас 99.4 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбум төгрөгийн хохирлыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан.

Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгөөд байгаа юм.

Харин түүний эхнэр, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь "Капитал" банканд байршуулсан байсан иргэдийн нийгмийн даатгалын 390 гаруй тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэг гурван шатны шүүхээр гэм буруутай нь  тогтоогдож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(66.181.190.118) 2023 оны 04 сарын 17

390 тэрбумыг идээд 40 саяар торгуулсан нэр зүүгээд ял завшиж амьдраад ч яахсан билээдээ, хүний нүүр яаж хардаг юм болдоо эд нар үнэхээр цайсан хулайчид юмдаа

0  |  0
irgen(150.249.5.182) 2023 оны 03 сарын 22

ene zawaan luivarchiniig yagaad erh chuluuutei bga umbee??\nB.Undarmaa A.Ariunbold nar bol aldartai luivarchid sht!! busdiin hurungiig dandaa deeremdej bdag sht!

1  |  0
Зочин(66.181.161.102) 2023 оны 03 сарын 21

Мөн ч дураараа юм даа.

0  |  0
зочин(192.82.80.121) 2023 оны 03 сарын 22

ИЙМ НҮДНИЙ БУЛАЙНУУД ХҮНИЙ НҮҮР ЯАЖ ХАРДАГ ЮМ БОЛОО? МУУ АМЬД ЯВАХААР САЙН ҮХ ГЭДЭГ ҮГ ЭНЭ ГЭР БҮЛД ЯГ ТААРНА

2  |  0
Zochin(86.111.138.145) 2023 оны 03 сарын 24

Зааз авгай нөхөр хоёр ингээд өч төчнөөн мөнгө идэж баримтыг нь устгаад дараа нь яадаг гэнээээ айн пөөх

2  |  0
О(66.181.182.64) 2023 оны 03 сарын 21

Зозо

0  |  0
Top