Хөвсгөл аймгийн Цойцон нуурыг 40 орчим жилийн дараа инженерийн шийдлээр сэргээж байна.
1971 оны их үеийн нөлөөгөөр Ходон гол голдирол өөрчлөгдсөнөөр Дархадын хотын бүлэг нуур тэжээгдэлгүй болж Дөрөө нуур, Цойцон нуур бүрэн ширгэсэн.
Тэгвэл 2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур руу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн.
Хөвсгөл аймгийн гурав дах том нуур болох Цойцон нуур сэргэснээр 35 сая метр куб усыг нөөцөлж байгаагаараа давуу талтай, онцгой ач холбогдолтой.
ЖИЧ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган өнөөдөр 10 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Байгаль дэлхийгээ энэ мэтээр сэргээн хайрлахсан даа