Л.Оюун-Эрдэнэ: Нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холболгдож яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байдаг. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын экспортын 93 хувь нь нүүрс, зэс дээр тогтож байдаг. Нүүрс, зэс гэсэн бүлэглэлтэй болсон байна. Бүгдийн банкаар дамжуулж улстөрийг барьцаалах гэсэн болсон байна, нууц биш. Ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон байна. Цаашаа явья гэвэл нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй. Ингэж байж л цэгцэлнэ. Ойрын ирээдүйд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярих хүнд. Нөхцөл байдлыг өөрчилнө л гэж байгаа юм. Энд МАН, АН хэн байх нь огт хамаагүй. Т.Аюурсайхан сайдын хувьд яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан, ажлаа өгөөд шалгуулахаа хэлсэн. Би сайд нартаа хэлсэн, ямар нэгэн хэрэгт холбогдох юм бол ажлаа өгөөд шалгуул гэж. Аалзны тор шиг хэрсэн авлигачдын торыг тасалж байж л эрх зүйт төрийн талаар ярих боломжтой болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.181.107) 2023 оны 03 сарын 26

Аалзны тор. Өт хорхой. Ард иргэд. Ирээдүй хойч

1  |  0
шудрага нийгэм (64.119.23.67) 2023 оны 03 сарын 25

Бүх салбарын идэж уусан бульхайг ил гаргаж ард түмний шүүх байгуулах хэрэгтэй. Нийгэмээ цэвэрлэх боломж залуучуудад ирсэн байна. 30 жил үнэхээр шуналын туламнууд төр барьж байсан байна.

0  |  0
иргэн(103.212.118.73) 2023 оны 03 сарын 26

өчнөөн олон тонн нүүрс хилээр гаргасан гаалийн дарга асан Сүг, Батболдын эхнэрийн дүү Асралтыг яагаад шалгахгүй байгаа юм бэ , чи эзнээсээ айж байна уу

2  |  0
иргэн(66.181.177.100) 2023 оны 03 сарын 25

Ерөнхий сайд сайн ажиллаж байна дэмжинээ ухарч л болохгүй хашир байгарайдаа ер.сайдаа

1  |  2
Ринчинболд(124.158.66.169) 2023 оны 03 сарын 25

ээлжит бус сонгуулиар нэг хэсэг хулгайч жийгдэнэ.харин аюурсайханыг бодлогоор гоочилж байгаа сонгуулиар хүчээ авч шүүгч прокуроруудыг хуудань хамах хэрэгтэй элбэгдоржийн томилсон хулгаяч нарыг хурдан зайлуулахгүй бол аюурсайхан даваасүрэн нарын шудрага гишүүдийг мэрээд салахгүй

0  |  3
ЗОЧИН(64.119.19.117) 2023 оны 03 сарын 25

дэмжиж байна. энэ маш том луйвар. зүгээр өнгөрөөвөл ирээдүй биднийг уучлахгүй. Монголын ирээдүй ямар байх нь үүнээс хамаарна.

1  |  1
Баточир(202.9.40.81) 2023 оны 03 сарын 25

Монгол Улсын төлөө гэсэн чинхүү сэтгэл зоригтой улс төрч хүн Улс эх орныхоо, ард иргэдийнхээ эрх ашигийн төлөө шудрага ёсыг эрхэмлэн эргэлзэж тэнэгэлзэлгүй ам ажилийнхаа нэгдлийг ханган улс төрийн шийдэл зоригтой гаргах хэрэгтэй. Асаж дүрэлзсэн гал дотроос хүүхдийн амь аварсан архичин байсанч шудрага журамаар шагна, ардийн итгэлийг алдаж авилга авч хулгай хийсэн бол андыгаа ч Аюурсайханыг ч хатуу шийтгэ.

2  |  0
Зочин(192.82.83.88) 2023 оны 03 сарын 25

Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын зөв байжээ. үнэн ялж байна. Ард түмэн дэмжиж байна.

4  |  1
Иргэн(202.131.225.197) 2023 оны 03 сарын 25

Ил болгоорой. Дэмжиж байгаа шүү

5  |  0
.(66.181.182.74) 2023 оны 03 сарын 25

Пялдага мэдээнээс бусдыг нь устагаад байх юмаа

2  |  2
059(64.119.29.144) 2023 оны 03 сарын 25

Yeronkhii saidaa demjinee....amjilt....

3  |  1
Zochinх(86.111.136.31) 2023 оны 03 сарын 25

Eebii,...Battulga gm hulgaichidaa yah gej bndaa

2  |  0
ЗӨВ ЗӨВ(202.21.97.246) 2023 оны 03 сарын 25

Ерөнхий сайд чадварлаг удирдагч юм аа. Амжилт амжилт

4  |  2
эгэл(139.5.218.215) 2023 оны 03 сарын 24

Ухрах газар үгүй, Амжилт

3  |  0
Равдан(202.9.47.42) 2023 оны 03 сарын 24

Ил л байна шүү дээ шууд арга хэмжээ аваач бүх шүд чинь бүрэн арслан минь даан ч зориг алга хэрэв зориг гаргавал ард түмэн дэмжээд л явчихна\n

0  |  0
UB irged(66.181.160.8) 2023 оны 03 сарын 24

amjilt husch bna

0  |  0
MGL(59.153.112.156) 2023 оны 03 сарын 24

Yaah ch ugui. ehleed oyun-erdene ba busad buh humuustei tohirson baigaa. Oyuk shudarga Singa uvgun shig haragdaj, putin shig ajillaj baigaa haragdaj, harin ch ayursaikhan enhiin tsagaan tagtaa bolj daraagiin erunhii said bolno. Oyuk erunhiilegch ruu zutgene\n

0  |  0
Зочин(202.126.89.54) 2023 оны 03 сарын 24

Tun oirhon bgaa daa he”d hedeeree

0  |  0
.(66.181.182.74) 2023 оны 03 сарын 24

Хөрөнгө хариуцсан сайд нар ар талаа найдвартай хийжээ

1  |  0
Маф(150.129.140.138) 2023 оны 03 сарын 25

Мафийг ил болгож чадвал есайд цаашаа нилээн явна чадахгүй хий чальчсан бол шууд нүхэнд унана

3  |  2
Top