Итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд авлигын хэргээр шийтгүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Шадар сайдын удирдлаганд ажилладаг Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа С.Соронзонболдод холбогдох жил гаруй  үргэлжилсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолоо гаргажээ.

Тодотговол, нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн ирсэнийг шүүх хэлэлцээд гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Д.Амарбаясгалан “Сонгон шалгаруулалтгүй томилогдсон 800 төрийн албан хаагчдыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор ажлаас нь чөлөөлөх”-ийг үүрэгдсэн байдаг. С.Соронзонболд нь мэргэжлийн бусаас гадна сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна. Итгэмжлэлийн байгууллагын нэр хүндийг унагасан авлигач даргыг  Шадар сайд С.Амарсайхан чөлөөлж сонгон шалгаруулалт зарлах юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.15.71) 2023 оны 03 сарын 29

ЭНэ этгээдийг анх санал болгож ажилд авсан дарга нарт бас арга хэмжээ аваач

0  |  0
Top