Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2030 онд 25-30 хувьд хүргэнэ

2023 оны 03 сарын 28

БОАЖЯ-аас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 10-20%, 2030 онд 25-30%-д хүргэх зорилтыг дэвшүүлэн тодорхой санаачилга гарган холбогдох байгууллагуудыг хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, мэргэжилтэн Ц.Мөнхбат нар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан болон, холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийв.

Уулзалтаар нийслэл болон томоохон төв суурин газарт “Нийтийн эзэмшлийн зам талбайд цахилгаан машин байрлуулах тохиолдолд зогсоолын төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх, Улаанбаатар хотын тодорхой байршил бүхий авто зогсоолууд, шатахуун түгээх станцуудыг түшиглэн цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах асуудлаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон ба тус ажлын хэсэг цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, цахилгаан тэжээлт автомашиныг Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, Нийслэл болон бусад томоохон төв суурин газарт цахилгаан тэжээлт автомашины түргэн цэцэглэгчийг нэмэгдүүлэх зэрэг олон талт асуудлыг холбогдох Төрийн байгууллагын хамтын оролцоотойгоор судлан, тодорхой шийдлүүдийг гарган УИХ, Засгийн газарт хүргүүлж ажиллах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2023 оны 03 сарын 29

Цахилгаан автомашины хуучирсан муудсан баттерейг сольж шинэ баттерей тавьдаг үйлчилгээ нэн тэргүүнд шаардлагатай байгаа шүү. Ямар ч цахилгаан машины баттерей тодорхой хугацааны дараа мууддаг. Жишээ нь Leaf гэх мэт чанарын өндөр үзүүлэлт бүхий машинууд баттерей муудсаны улмаас хог болон хаягдах дээрээ тулаад байна.

0  |  0
irgen(202.9.40.50) 2023 оны 03 сарын 29

Зүйтэй шүү Бас үнийг нь хөнгөлөх тал дээр ямар боломж б\\на бас бодолцох хэрэгтэй байх аа Хөнгөлөлттэй зээл өгөх ч юм уу Нөгөө утаа бууруулах гэж гаргадаг их мөнгөнөөсөө судалгаатай өгөөд одоо ямар үнээр зарж б\\на хөнөгөлөлт өгөхөд хэд болох боломж б\\на гээд нилээн нарийн судалгаа хийвэл зүггэр юм шигээ\n

0  |  0
Top